Хаврын морин уралдааныг дэмжих тухай хуулийн төслийн санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Хаврын морин уралдааныг хориглосноор нууцаар зохион байгуулах явдал нэмэгдэж байна. Хууль бус уралдаан болохтой зэрэгцэн хүүхдийн эрхийн зөрчигдөж, гэмтэх нь ихсэж байна. Хууль бусаар зохион байгуулж байгаа учир зассан замгүй, ямар ч хараа хяналтгүй нөхцөлд хүүхдүүд хамгаалалтын хувцасгүй уралдаж байгаа тул төрөөс зохицуулалт шаардлагатай байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )