Бразилд ажлын таван өдөрт шилжинэ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

Бразилын засгийн газар ажлын зургаан хоногийг халж, амралтын хоёр хоногтой болох шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэр нь үйлдвэрчний эвлэлүүд, хууль тогтоогчид болон олон нийтийн өрнүүлсэн кампанит ажлын үр дүн. Ажлын хоногийн хуваарьт гарч буй энэхүү шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 6-аас эхлэн ажлын долоо хоног 44-өөс 42 цаг болж богиносох бол 2027 оны сүүл гэхэд долоо хоногт ажлын  цаг 40 болно.

Тус улсын хөдөлмөрийн сайд Луис Мариньо энэхүү шинэчлэл нь хөдөлмөрийн хөлс, цалин урамшууллын хэмжээнд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.

Латин Америкийн ихэнх орнуудад ажлын долоо хоног 48 цаг байсаар байна. Одогоор  Эквадор, Венесуэл, Уругвай 40 цагийн хуваарьт шилжээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top