Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн их эмч Ванчинсүрэнгийн Гантулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болох "Шилдэг залуу эмч" шагнал хүртлээ.
Хавдрын судсан доторх оношилгоо, 3000 орчим тархи, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо, 400 орчим мэс заслын ажилбарыг амжилттай гүйцэтгэж, чанартай тусламж үйлчилгээг хөгжүүлэх, зүрх судасны оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх, салбарынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ийнхүү жил бүр олгодог эрүүл мэндийн салбарын энэхүү онцлох шагналын эзэн болжээ.



Сэтгэгдэл ( 0 )