Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.

Мөн шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна. 

Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгдээд байна. Зорчигчдын ачаалал ихтэй чиглэлд автобус нэмснээр зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ. Мөн аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top