.jpg)
Дэлхийн нийтийн анхаарлын төвд буй БНХАУ, ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт нь гурван улсын энх тайван, хөгжлийн төлөөх хамтын хүчин чармайлтын бэлэг тэмдэг болно гэж Хятадын Ардын их сургуулийн Зүүн Европ, Төв Азийн дээд сургуулийн дэд захирал Лю Сюй үзэж байна.
Ирэх уулзалтаар дэлхийн хэмжээний зарчмын асуудлуудыг хөндөх тул энэхүү уулзалт нь юуны өмнө бэлэг тэмдгийн шинж чанартай байна гэж тэрбээр онцолжээ. Дэлхийн эдийн засгийн асуудлын хэлэлцэхэд Европын Холбоо болон Япон зэрэг улсын байр суурийг харгалзах учиртай. Дэлхий дахинд Их 7 бүлгээс Их 20 бүлэг хүртэлх замыг туулсан. Тиймээс Хятад улс дэлхийн дахины асуудлыг хэлэлцэхэд дэлхийн өмнөд хэсгийг энэхүү үйл явцад оролцуулах сонирхолтой байгаа. Ирэх уулзалтын хамгийн гол үр дүн нь дэлхийн гурван их гүрний удирдагчид яриа хэлэлцээний ард сууж, дэлхий дахинд тулгамдаж буй чухал асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэсэн мессежийг хүргэх явдал юм гэж Лю Сюй онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, Ши Жиньпин, Владимир Путин, Доналд Трамп нар аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулна. Түүнчлэн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Эдийн засгийн харилцаа мөн талуудын анхаарлын төвд байна. Улс хоорондын худалпдааны дайн, нийлүүлэлтийн гинжин хэлхээг байгуулах өрсөлдөөн явж байна. АПЕК ч эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий бүс нутгийн нэгдэл болон байгуулагдаж байсан учир энэхүү чухал сэдэв нь хэлэлцэх асуудлын жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг юм гэж Лю Сюй тодруулжээ.
АНУ-ын Зэвсэглэл хянах холбооны тэргүүн Дэрил Кимболлын үзэж буйгаар, гурван талт дээд хэмжээний уулзалт дэлхий дахины зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг зогсоохолд чиглэсэн алхам хийх таатай боломж юм.
Ши Жиньпин, Доналд Трамп, Владимир Путины нарын уулзалт Шэнжэн хотноо энэ сарын 19-нд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )