Халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна

Я.Болор | Zindaa.mn
10 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Нийслэлийн зам, талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд Хот тохижилтын газар, есөн дүүргийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас өглөөний 06:00 цагийн байдлаар нийт 1153 хүний бүрэлдэхүүнтэй, 181 машин механизм, 122 бичил төхөөрөмж, 195 үлээгч төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм.

Мөн зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс 666.8тн, бодис 240.9тн цацаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top