Нийслэл 2027 онд 2₮ их наядын татвар, торгуулийн орлого төвлөрүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
8 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан 2027 оны нийслэлийн төсвийн төсөлд хоёр их наяд төгрөгийг татвар, торгуулиас төвлөрүүлэхээр тусгаад байна.

Тухайлбал, ААН-ийн орлогын албан татвараас 1.4 их наяд төгрөг, авто тээврийн хэрэгслийн албан татвараас 153.2 тэрбум төгрөг, хотын албан татвараас 38.6 тэрбум төгрөг, авто зам ашигласны төлбөр 110 тэрбум төгрөг, хүүгийн орлогоос 121.3 тэрбум төгрөг, торгуулийн орлогоос 188 тэрбум төгрөгийн нийслэлийн төсвийн орлогод төвлөрүүлэхээр болжээ. Түүнчлэн авто зам ашигласны төлбөрөөс ирэх онд 110 тэрбум төгрөг, авто тээврийн хэрэгслийн албан татвараас 153.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна.

НИТХ-д өргөн бариад буй 2027 оны нийслэлийн төсвийн төсөлд орлогыг 4.6 их наяд төгрөг, зарлагыг 4.8 их наяд байхаар батласан юм. Ташрамд дурдахад нийслэлийн төсвийн орлого 2024 онд 2.6 их наяд төгрөг байсан бол 2025 онд 3.85 их наяд төгрөг болж нэмэгдсэн билээ. Ирэх оны нийслэлийн төсвийн орлого гурван жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top