Хонь
Чухал ярилцлага, гэнэтийн нээлтээр дүүрэн өдөр. Хуучин танил эсвэл гэнэтийн уулзалт ойрын төлөвлөгөөг нь өөрчилнө. Амлалтадаа нухацтай хандаарай. Ажил, аялалтай холбоотой сонирхолтой санал авна. Гэхдээ хариулах гэж бүү яар.
Үхэр
Мөнгө болон өөрийн зорилготой холбоотой асуудал тодорхой болно. Гэнэтийн зардал гарах, хамтын ажиллагааны нөхцөл өөрчлөгдөх эсвэл нэмэлт орлого олох мэдээ дуулна. Хамт олонтойгоо ойлголцолд хүрнэ.
Ихэр
Энэ өдөр чухал мэдээ дуулж, нэг хэвийн амьдралаа өөрчлөх хүсэл төрнө. Ажил болон эрүүл мэнддээ илүү нухацтай хандаарай. Олон зүйлийг тодорхой болгох ярилцлага хүлээж байна. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдэх гэж бүү хичээ.
Мэлхий
Од эрхэс хурдаа хасаж, өөрийнхөө сэтгэл, дотоод дуу хоолойгоо сонсохыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудлаа шийднэ. Шаардлагагүй зардал гарах магадлал өндөр байгаа тул сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй.
Арслан
Нийгмийн амьдрал нь идэвхэжнэ. Сонирхолтой арга хэмжээнд уригдах, найз нөхдийнхөө дэмжлэгийг авах эсвэл ирээдүйтэй төсөлд оролцох санал ирнэ. Илүү шийдэмгий болж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
Охин
Ажил мэргэжлийн асуудлуудаа шийдэх цаг нь болжээ. Гэнэтийн даалгавар авах эсвэл ажлын арга барилаа өөрчлөх санал ирнэ. Бусдын ажлыг өөртөө үүрэх хэрэггүй. Хамт олноо шүүмжлэхээс зайлсхийгээрэй.
Жинлүүр
Аялал, сургалттай холбоотой таатай мэдээ дуулна. Сугар гарагийн нөлөөнд таны сэтгэл татам байдал нэмэгдэж, хэцүү хүмүүстэй ч тохиролцож чадна. Хувийн харилцаагаа тодорхой болго. Чадахаасаа илүүг амлах хэрэггүй.
Хилэнц
Санхүү, үүрэг хариуцлага болон итгэлцлийн асуудалд анхаар. Өмнө нь анзаараагүй нарийн ширийн асуудлууд ил гарч ирнэ. Зөн совин нь нэмэгдэж, ээдрэйтэй нөхцөл байдлын учрыг олно. Амбиц нэмэгдэх ба удирдлагатайгаа маргахгүй байхыг зөвлөж байна.
Нум
Хайр сэтгэлийн харилцаа онцгой анхаарал шаардана. Та илүү итгэлтэй болох ч хайртай хүнтэйгээ муудалцах магадлал өндөр байна. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргах хэрэггүй. Тэр тусмаа салах тухай бодох ч хэрэггүй.
Матар
Энэ өдөр таныг таатай өөрчлөлт, удаан хүлээсэн мэдээ, зорилгодоо нэг алхам ойртох боломж ирнэ. Нөлөө бүхий хүн эсвэл хуучин танилаасаа гэнэтийн санал авна. Ажлын амжилт, санхүүгийн байдал нь сайжирна. Яриа хэлэлцээ, мэргэжлийн ирээдүйтэй холбоотой шийдвэрүүд онцгой амжилтад хүрнэ.
Хумх
Уран бүтээлийн онгод, романтик гэнэтийн бэлэг, гайхалтай учрал хүлээж байна. Үйл явдал төлөвлөснөөс өөрөөр эргэнэ. Хайртай хүнтэйгээ муудалцаж магадгүй. Энэ өдөр болзох, зоригтой санаа дэвшүүлэхэд тохиромжтой ч хардалт болон бусдын шийдвэрийг хянах оролдлого таагүй үр дагавартай.
Загас
Гэр бүлдээ анхаарал хандуулаарай. Ахуйтай холбоотой төлөвлөгөөгөө эргэн харахад хүрч магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ ажлаа хуваарилж авбал аливаа маргаанаас зайлсхийнэ.

Сэтгэгдэл ( 0 )