Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээжээ

16 минутын өмнө

Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтанг ажлын байрандаа ажиллаж байх үед үл таних эрэгтэй хүн шалтгаангүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дээрх дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн шинжтэй зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргийн прокурорт шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top