“Гэртээ ганцаараа” киноны “Плаза” зочид буудал хаалгаа барина

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

Зул сарын баярын бэлгэдэл болсон “Гэртээ ганцаараа 2” киноны зураг авалтад мөнхөрсөн алдарт “Плаза” зочид буудал хаалгаа барьж, засвар хийхээр болжээ. Давхаруудын хүчитгэл, зочид буудлын дохиолол хамгааллын систем, гадна талын засал чимэглэл зэргийг засах ажил дор хаяж дөрвөн жил үргэлжлэх аж. Засварын ажил 2027 оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.

Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн соёлын гол дурсгал, очих ёстой газруудын нэг болсон “Плаза” зочид буудал 197 онд үүдээ нээж байсан түүхтэй. Нэгэн цагт АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын эзэмшилд байсан уг зочид буудал яг одоо Катарын зочид буудлын “Катара” сүлжээний эзэмшилд байгаа юм. Тус зочид буудалд хамгийн сүүлд 2005 оны дөрөвдүгээр сард засвар хийж байсан түүхтэй. Тухайн үед засварын ажил гурав орчим жил үргэлжилсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top