Канадын СВС телевиз “Гэртээ ганцаараа-2” кинонд Доналд Трамп гардаг хэсгийг хасжээ. Зарим хэвлэлүүд ирээдүйн АНУ-ын ерөнхийлөгч киноны гол дүр Кэвинд зам зааж өгдөг хэсгийг Трамп, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нарын харилцаа таагүй тул хассан хэмээн таамаглажээ.
Харин СВС телевизийн төлөөлөгч Чак Томпсоны мэдэгдсэнээр, телевизийн хувилбараас энэ хэсгийг таван жилийн өмнө хассан бөгөөд тухайн үед Доналд Трамп АНУ-ын төрийн тэргүүн болоогүй байсан байна. Телевизүүд эфирийн цагт тохируулах үүднээс киноны зарим хэсгийг хасдаг нь энгийн зүйл. Энэ журмын дагуу “Гэртээ ганцаараа-2” киноны цагийг танасан. Тиймээс үйл явдалтай шууд хамааралгүй зарим хэсэг, тэр дундаа Доналд Трамп гардаг хэсгийн хасаж, сурталчилгааны цаг гаргасан хэмээн Чак Томпсон тайлбарлажээ.
1992 оны энэ кинонд Доналд Трамп өөрийнхөө дүрийг бүтээдэг. Тэрбээр киноны гол дүр Кэвинд зочид буудлын танхимд очих замыг зааж өгдөг бөгөөд энэ хэсэг 10 секунд үргэлжилдэг байна.
“Энэ кино хэзээ ч хуучин шигээ байхаа больжээ /хошигнол/” гэж Доналд Трамп жиргэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
2 hongiin umnu vzsen Trumpf bin bnle shvdee