
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Мар-а-Лаго эдлэнгийн хамгаалалт бүхий бүс руу өнгөрсөн ням гарагийн шөнө дробинк буу, түлшний канистртай нэвтэрсэн залуу хамгаалалтын албаныханд буудуулж амиа алджээ. Тэрээр Умард Каролина мужийн Кэмерон хотын оршин суугч 21 настай зураач Остин Такер Мартин гэгч болохыг тогтоосон байна.
The New York Post хэвлэлд мэдээлснээр, бямба гарагт Мартины гэр бүлийнхэн залууг алга болсон тухай цагдаад мэдэгдсэн байна. Тэрээр гольф клубийн үзэсгэлэнт орчныг зурах дуртай байсан гэнэ. Трампын эдлэнгээс автомашин гарах үед Мартин эдлэн рүү нэвтэрсэн байж болзошгүй гэж таамаглаж байна.
АНУ-ын тусгай албаны төлөөлөгч Энтони Гулелми ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эдлэнгийн хамгаалалтын бүсэд нэвтэрсэн залууг хамгаалагчид буудсан тухай мэдээлсэн. Тухайн үед эдлэнд тусгай албаны хамгаалалтад байдаг хүмүүсийн нэг ч байгаагүй аж. Палм Бич тойргийн шериф Рик Брэдшоугийн мэдэгдсэнээр, эдлэнд нэвтэрсэн этгээд хамгаалагчдын шаардлагыг биелүүлээгүй тул тэд гал нээжээ.

Сэтгэгдэл ( 0 )