Антверпений Дэлхийн очир эрдэнийн төв АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойтой холбогдуулан Цагаан ордны тэргүүн Доналд Трампт 321 ширхэг очир эрдэнийн шигтгээ бүхий бэлзэг бэлэглэжээ. Бэлзгийг АНУ-аас Бельгид суугаа элчин сайдад дамжуулан өгсөн байна.
Тус төвийн мэдээлснээр, алтан бэлзгийг 321 ширхэг, очир эрдэнэ, 75 ширхэг өөр төрлийн үнэт чулуугаар чимэглэсэн байна. “АНУ нь үеийн үед худалдааны гол түнш байсаар ирсэн. Антверпений зах зээл дээр зарагдсан очир эрдэнийн ихэнх хувь Америкийн худалдан авагчдад очдог. Энэхүү бэлзэг нь хоёр талын эдийн засгийн нягт харилцааны бэлэг тэмдэг болно гэдэгт итгэж байна” хэмээн Антверпений үнэт эдлэлийн урлаачид онцолжээ. Ингэхдээ тэд байгалийн очир эрдэнэ ашигласан болохыг онцгойлон дурдсан байна.
Байгалийн болон ургуулсан очир эрдэнийг энгийн нүдээр ялгах аргагүй. Гэсэн хэдий ч чулууны гарал үүсэл, онцгой шинж чанар, үнэ болон чанар ялгаатай болохыг тус төв онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )