НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлэхдээ “Дайн зогсоох хэлэлцээ хий, үгүй бол Ираныг устгана” гэж хэлж сүрдүүлжээ. Уг нь НҮБ-ын зүгээс дипломат шахалт үзүүлж буй боловч шийдвэртэй алхам хийхгүй байгааг олон улсын шинжээчид анхааруулсаар байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлсэн үгэндээ “Бид чухал шийдвэр гаргах хэрэгтэй. Иран улс өмнөхөөсөө илүү хүчтэй улсыг дахин бүтээж, энхийн гэрээ байгуулах уу, эсвэл Исламын бүгд найрамдах улсыг устгах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна” гэжээ.
Ираны зэвсэгт хүчин Доналд Трампын мэдэгдлийн хариуд “суртал ухуулга” гэж шүүмжлээд “түрэмгийлэгчдийн эсрэг илүү хатуу, нягт, урьдчилан таах боломжгүй цохилт өгөхөд бэлэн” гэж мэдэгдэлдээ дурджээ. НҮБ-ын байгууллагын зүгээс Ерөнхий ассамблейтэй холбогдуулан дипломат шахалтыг үргэлжлүүлж он дуусахаас өмнө үр дүнтэй шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.
Ираны засаг захиргаа АНУ цэргийн дарамт, дайралтаа сулруулж, Ираны боомтууд дээрх хоригоо цуцалбал Ормузын хоолойг нэн даруй нээхэд бэлэн гэдгийг Ираны өндөр албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлжээ. Яг одоогийн байдлаар Йеменд хуситууд давшилтаа үргэлжлүүлж, Саудын Арабыг занал хийлсээр байна.
АНУ-ын арми 2026 оны хоёрдугаар сарын 28-нд Иранд дайралт хийснээс хойш 6.3 сарын хугацаанд дайн үргэлжилж байна. Энэ хугацаанд хоёр, гурван ч удаа хэлэлцээ хийхээр оролдсон ч хараахан үр дүнд хүрээгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )