Ерөнхий сайд Н.Учрал: Гашуун Сухайтын төмөр замын хэрэг Х.Баттулгаас эхтэй

Я.Болор | Zindaa.mn
8 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Монгол Улсын төрийн тэргүүн өчигдөр албан тушаалаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэж мэдэгдсэн. Түүний шийдвэрт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүндэтгэлтэй хандаж байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр, хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэн чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг УИХ-д танилцуулах шийдвэр гаргалаа.

Гашуун Сухайтын төмөр зам, Бодь группийн оффтейк гэрээтэй, баялгийн хулгайтай нэр нь холбогдсон тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүн шалгуулах ёстой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top