Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүрэг болон эд хөрөнгөө хамгаалах зорилгоор малчид, иргэдийг дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Тодруулбал, малчид малаа тогтмол тоолж, бүртгэл хөтлөхөөс гадна малын им, тамга, зүс, содон шинжийг тодорхой бүртгэх шаардлагатай. Мөн бэлчээр, хотонд байгаа малдаа тогтмол хяналт тавьж, танихгүй хүн болон сэжигтэй автомашины хөдөлгөөнд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн малаа бусдад шилжүүлэх, худалдахдаа холбогдох баримтжуулалтыг заавал хийж хэвших нь зүйтэй. Мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхаарууллаа.

Малаа хамгаалах нь амьжиргаа, өмч хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм.

Иймд малчид, иргэд сонор сэрэмжтэй байж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэжигтэй үйлдэл, мал хулгайлах гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдээлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top