Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполоор эрэн сурвалжлахад АНУ-д байгаа нь тогтоогджээ

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын "Хөх булант" зараар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа нь тогтоогджээ. Тэрээр АНУ-аас цагаачлал хүссэн баримт одоогоор олдоод байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон.

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийн шүүх хурал БЗД, ЧД, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top