Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1975 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 680, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 80, хулгайн 13 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 124 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 101 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл ( 0 )