Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51 дуудлага бүртгэгджээ

24 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 51 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 4 иргэний аюулгүй байдлыг ханган, 6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай.

Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top