Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар байрны 15 давхарт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага өчигдөр (2026.11.14) 17:02 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан. Гал түймэр гараагүй бөгөөд тухайн иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )