Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын залгаа нутгийн 3 сумыг дамнан хэрэгжиж буй 90 мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн 28,000 га талбайд орших соёлын биет өвийг авран хамгаалах, судалгаа шинжилгээний ажлыг 6 эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага 2026 оны 10 дугаар сараас эхлүүлээд байгаа бөгөөд 2027 оныг дуустал хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсэг, Төслийн нэгж болон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдлагууд, соёлын өвийн улсын байцаагч, мэргэжилтэн нар төслийн талбайд хамтран ажиллалаа.
Уулзалтаар цаашид анхаарах асуудлууд болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, 3 аймгийн салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдэл ( 0 )