Перугийн соёлын өв болох оршуулгын газрын тал нь сүйрчээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 21

 

Перугийн өмнөд хэсэгт газар хөдөлсний улмаас 27 хүн бэртэж гэмтжээ. Ика хотоос 41 км зайд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, голомт нь 81 км гүнд бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас амины орон сууц, байшингууд болон Перийг Технологийн их сургуулийн барилгад ан цав, гэмтэл гарчээ.

Байгалийн гамшгийн улмаас Сен Бенито дүүрэг дэх Сараха оршуулгын газарт шарил бүхий хана нуржээ. Энэхүү хана нь Икагийн соёлын үнэт өвд ордог хуучин оршуулгын газрын нэг хэсэг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top