Венесуэл: Амиа алдагсдын тоо 3342-д хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Венесуэлд хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3342-д хүрч, 16740 хүн гэмтэж бэртээд байна.

Нийт 6462 хүний амийг авраад байна. Аварсан хүмүүсийн тоо сүүлийн хоёр хоногт өөрчлөгдөөгүй ч амиа алдсан хүний тоо энэ хугацаанд 388-аар нэмэгджээ. Албан ёсны мэдээллээр, 86794 айл өрхөд тусламж үзүүлсэн бол 17345 гэр бүл орон гэргүй болжээ.

Байгалийн гамшигт нийт 856 барилга, байшин өртсөнөөс 190 нь бүрэн нуржээ. Зургаадугаар сарын 24-нд дараалсан хоёр удаагийн газар хөдлөлтөөс хойш нийт 995 чичирхийлэл бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах ажиллагаанд нийт 4088 гаднын аврагчид, 29567 цэрэг, онцгой байдлын алба хаагч болон бусад мэргэжилтэн оролцож байна. Мөн 27482 хүн сайн дурын үндсэн дээр аврах ажиллагаанд оролцож байна.

Гэр оронгүй болсон хүмүүсийг байрлуулах зорилгоор 79 түр хорогдох бүс байгуулжээ. Гамшигт өртсөн газруудад 9585 тонн хүнс, 669008 литр ундны ус хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top