Колумбид газар хөдөлж, 132 орчим хүн амь үрэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Колумбийн Чоко мужид орон нутгийн цагаар даваа гараийн 07:34 цагийн орчимд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, амиа алдагдсын тоо наад зах нь 132-т хүрчээ. Амиа алдагсдын дийлэнх нь Перейра хотын оршин суугчид эзэлж байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан Хосе дел Палмар тосгон байжээ. Барилгын нурангид дарагдсан хүмүүсийг бүрэн тогтоогоогүй байгаа учир амь үрэгдэгсдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.

Одоогоор бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо хэдийнээ 480-аас давжээ. Колумийн Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын алба газар хөдлөлтийн төв болсон Перейра хотод аврах ажиллагаа зохион байгуулж байна. Чоко мужийн төв болон Перейра хотод 65 барилга байгууламж нурж сүйджээ. Газар хөдлөлтийн голомтоос өмнө зүгт 160 км-т орших Кали хотод 32 барилга байгууламж нурсан мэдээлэл байна.

Колумбийн нийслэл Богота хотод чичирхийлэл мэдрэгдэж, зарим барилгад ан цав гарсан ч ноцтой гэмтэл учраагүй гэж орон нутгийн онцгой байдлын албанаас мэдээллээ.  

Колумби улсад үе, үе хүчтэй газар хөдөлдөг бөгөөд 2016 онд хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт тохиож байлаа. Тухайн үед 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 676 хүний амь нас сүйдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top