Хүчтэй газар хөдлөлтийн голомт болсон Венесуэлийн Ла Гуайро мужийн ихэнх удирдлага байгалийн гамшгийн улмаас амиа алдсан гэж тус улсын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дэлси Родригес мэдэгджээ.
Ла Гуайра мужийн амбан захирагчийн засаг захиргааны бараг бүх удирдлага газар хөдлөлтийн улмаас амиа алдсан. Хотын захиргааны ажилтнууд, аюулгүйн албаны ажилтнуудаа алдсан гэж Родригес мэдээлсэн байна. Харин амьд үлдсэн захиргааны ажилтнууд тэр даруй аврах ажиллагаанд оролцож эхэлсэн байна.
Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2595-д хүрээд байна. Байгалийн гамшгийн улмаас 189 барилга, байшин нуржээ.
Үүнтэй зэрэгцэн гайхамшиг мөн тохиосоор байна. Газар хөдлөлтөөс хойш найман хоногийн дараа аврагчид нуранги доороос амьд үлдсэн 43 настай эрэгтэйг гарган авчээ. Хил Флорес гэгч худалдааны төвд хамгаалагчаар ажилладаг бөгөөд гамшиг болсон өдөр ээлж нь таарчээ. Харуулын байр нь түүнийг нурангиас хамгаалж, хүчил төрөгч нэвтрэх зай үлдээжээ.

Сэтгэгдэл ( 0 )