Энэ сарын сүүл гэхэд НЭГ САЯ дахь жуулчнаа хүлээн авна

Я.Болор | Zindaa.mn
10 минутын өмнө

Монгол Улсад 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 972,357 жуулчин хүрэлцэн иржээ. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа нэг жилийн хугацаанд 1 сая жуулчин хүлээн авах зорилтдоо улам ойртож, зорилтот үзүүлэлтийнхээ 97.2 хувийг хэдийн биелүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, 1 сая дахь жуулчнаа хүлээн авахад ердөө 27,643 жуулчин үлдээд байгаа бөгөөд одоогийн өсөлт хадгалагдвал 2026 оны арваннэгдүгээр сарын сүүлээр энэхүү түүхэн үйл явдал тохиох хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top