Баян-Өлгий аймагт тарваган тахал гарсантай холбогдуулан хөл хорио тогтооход тэнд аялж явсан ОХУ-ын 17 жуулчин хөл хорионд орсон байна. Тус аймгийн харьяат хоёр иргэн тарваган тахлын улмаас нас барсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30-тавдугаар сарын 06-ныг хүртэл аймгийн удирдлагууд хөл хорио тогтоосон юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яам Монгол Улс тэр дундаа Баян-Өлгий аймагт аялал, жуулчлалаар явах иргэдэд зөвлөмж, сануулга гаргасан байна.
Хөл хорионд орсон жуулчдын дийлэнх нь Москва, Екатеринбург, Новосибирск хотын иргэд байжээ. Түүнчлэн бидэнд ирсэн мэдээллээр АНУ болон Япон, Германы жуулчид дээрх хөл хорионд орсон байна. Дашрамд сануулахад Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны харьяат нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы бөөр түүхийгээр нь залгисны улмаас тарваган тахал тусч улмаар энэ сарын эхээр амиа алдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )