АНУ, БНХАУ, ОХУ-ын гурван талт хэлэлцээний талаар ярилцжээ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар утсаар ярьж, ОХУ-тай хамтран гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ. Өндөр хүлээлттэй дээд хэмжээний уулзалтаар энх тайвныг хангах, цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлыг хөндөнө гэж АНУ-ын төрийн департамент мэдээлжээ.

Марко Рубио, Ван И нар гурван талт уулзалтын хүрээнд энх тайван, цөмийн зэвсгийг хорогдуулах зэрэг асуудлаар бүтээлч яриа хэлэлцээ хийх нь ихээхэн ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна.

Үүний сацуу, талууд энэ сарын 18-19-нд Хятадын Шэнжэнд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АРЕС/ дээд хэмжээний уулзалт болон ирэх аранхоёрдугаар сарын 14-15-нд Майамид болох Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын талаар санал бодлоо солилцжээ. Талууд мөн харилцан хүндлэл, шударга ёс, тэгш байдалд суурилсан стратегийн тогтвортой байдлыг хангах үүднээс бүтээлч харилцааг хөгжүүлэх чиглэлд төрийн тэргүүний түвшинд хүлээсэн үүрэг амлалтын талаар хөндөн ярилцсан байна.  

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчид Дмитрий Песков Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдах боломжтой ОХУ, АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлыг зөвшилцөж байгаа гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top