Орос улс Хятадтай бат бөх харилцаа тогтоож чадсан гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

Сүүлийн 20 гаруй жилд Орос улс Хятадтай харилцаагаа найдвартай бэхжүүлж чадсан болохоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нарын саяхан Өмнөд Солонгост хийсэн яриа хэлэлцээ геополитикт суурь өөрчлөлт огт оруулахгүй гэсэн санааг Финландын сэтгүүлч, геополитикийн шинжээч, олон улсын мэдээллийн MV-Lehti агентлагийн ерөнхий редактор Янус Путконен илэрхийлжээ.

 Аляскт болсон Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трампын Засаг захиргаа Орос, Хятадын сайн харилцаанд сэв суулгахыг оролдсон боловч Москва, Бээжин хоёр энэ оролдлогыг үр дүнтэй няцааж чадсан гэж тэр үзэж байна. “Оросыг Хятадын эсрэг хандуулах АНУ-ын санаархал бүтэхгүй гэж саяхан Оросын тал мэдэгдэж байсан. Мэдээж хэрэг, Хятадад өөрийн ашиг сонирхол байгаа. Гэхдээ л 20 гаруй жилийн туршид найдвартай бэхжүүлсэн Орос, Хятадын харилцааны үндэс суурь амархан ганхахгүй нь ойлгомжтой юм” гэж Путконен онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top