БНХАУ, ОХУ-д хаалттай мэдээлэл солилцох систем бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

АНУ, Япон, БНСУ тэргүүтэй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дөрвөн гишүүн орон мэдээлэл, хувийн мэдээлэл солилцох нэгдсэн систем бүтээх тохиролцоонд хүрчээ. Энэхүү систем нь БНХАУ, ОХУ-ын хувьд хаалттай байх юм. Учир нь АРЕС тус хоёр улсыг эгнээндээ багтаадаг тул хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Тус бүтцэд  Канад, Тайвань, Филиппин болон Сингапур зэрэг улс орж байна гэж Японы “Никкей” сонинд мэдээлжээ.

Цаашид энэ системд Бразил, Их Британи зэрэг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад ороогүй улс орнуудыг урьж, оролцуулахыг зорьж байна. Ингэснээр Европын Холбоотой нэгэн адил томоохон мэдээлэл солилцооны бүтэц бий болно гэж үзэж байна.

Эл системийг цахим худалдааны сүлжээг өргөжүүлэх, автомат жолоодлоготой тээврийн хөдөлгөөнийг хянах бүс нутгийн бүтцийг нэвтрүүлэх зэрэг ашиглахаар тооцоолж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top