АНУ-ын засаг захиргаа Орос, Хятад хоёр цаашид улам ойртохыг хүсэхгүй байгаа боловч тус хоёр улстай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч АНУ-тай харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа хэмээн би бодож байна. Бид хэдхэн сарын өмнө байснаасаа огт өөр улс болсон. Одоо бид хүндэтгэл хүлээсэн улс болоод байна. Манай улс чадваргүй удирдлагатай байсан болохоор урьд нь биднийг үл хүндэтгэж, доог тохуу хийдэг байсан” гэж Трамп өмнөх ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг шүүмжилжээ.
“АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама ч мөн эрчим хүчний болон өөр олон тааруухан бодлогоороо ОХУ болон БНХАУ-ыг ойртон нягтрахад хүргэсэн. Орос, Хятад хоёр холбоотон болсон нь жам ёсны үйл явц биш. Үүний нэг шалтгаан нь Орос асар том газар нутагтай, цөөн хүн амтай, харин Хятад нь газар нутаг багатай, асар их хүн амтай. Энэ нь тус хоёр улс жам ёсоор үргэлж дайсагнах нөхцөл юм” гэж Америкийн удирдагч үзэж байна.
“Одоо энэ хоёр улс нөхөрлөж байгаа бололтой. Бид аль алинтай нь нөхөрлөнө. Худалдааны өнцгөөс авч үзвэл бид Хятадад их хэрэгтэй боловч бид худалдааны алдагдлыг тэнцүүлэх ёстой. Оростой ч бид эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг хүснэ” гэж тэр тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Орос хятад зодолдох нь цаг хугацааны асуудал юмаа
Угаас орос хятадын нөхөрлөл уддаггүй, нэгэнт их гүрнүүд л юм бол эрх ашиг нь үргэлж нийлнэ гэж байхгүй, хятадад оросын газар нутаг л хэрэгтэй, алс дорнод, сибирийг нөлөөндөө оруулах санаатай, оросуудад өнөөдөртөө европ, АНУ-ын эсрэг түр ч болтугай холбоотон хэрэгтэй, тийм болохоор хятадад буулт хийж энэ нөхөрлөлийг торгоож байгаа, гэхдээ хятадууд нэг л өдөр даварна, тэр үед энэ хоёрын нөхөрлөл дайсагналаар солигдоно
эд нар хартай эхнэр нөхөр шиг л байх юм аа
за болиорой америкчуудаа1 та нар болохоор хэнтэй ч хамаагүй өвөртөө орж банзалдаж болдог, орос хятад хоер болохоор болдоггүй, тийм юм байхгүй шүү, энэ хоер нийлэх найзлах бүрэн эрхтэй шүү,