АНУ БНХАУ-ыг геополитикийн сорилт хэмээн тодорхойлов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

АНУ-ын иргэдийг хамгаалах, эдийн засгийн боломжийг хангах нь тус улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратеги нь иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг хэрэгжүүлэн, хамгаалах зэрэг үндэсний эрх ашигт тулгуурлана гэж тус улсын шинээр тодорхойлсон үндэсний аюулгүй байдлын стратегид заажээ. Баримт бичигт БНХАУ-ыг геополитикийн хамгийн ноцтой сорилт хэмээн тодорхойлсон бол ОХУ нь өнөөгийн дэлхийн дэг журмыг хариуцлагагүй ганхуулж, олон улсын чөлөөт, нээлттэй тогтолцоонд шууд заналхийлж байна гэжээ.

Хятад улсыг олон улсын дэг журмыг өөрчлөх боломжтой бөгөөд эрмэлзэлтэй, үүний тулд бүхий л эдийн засаг, дипломат болон цэргийн боломжтой цорын ганц өрсөлдөгч хэмээн заасан байна. Ингэхдээ АНУ боломжтой бүхий л чиглэлээр Хятадтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан АНУ-ын талын боломжтой гэж үзсэн салбарт Хятад улстай бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх нь Вашингтоны ашиг сонирхолд нийцнэ хэмээн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top