“Хятадын бараанд нэвтрүүлсэн 145%-ийн гаалийн татварыг бууруулах боломжтой бөгөөд уг татварыг үүнээс илүү нэмэгдүүлэхийг би хүсэхгүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Тодорхой мөчид хүмүүс худалдан авахаа болих нөхцөл үүсэж болзошгүй учраас энэ татварыг улам нэмэгдүүлэх юм уу тодорхой түвшинд хүртэл өсгөхийг би хүсэхгүй. Хүмүүсийг худалдан авдаг болгохын тулд би гаалийн татварыг бууруулахаар шийдэж ч болох юм” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэжээ. Хятадтай худалдааны салбарт үүссэн нөхцөл байдлыг зохицуулах хүртэл TikTok-той холбоотой хэлэлцээр байгуулахыг түр хойшлуулах бодолтой байгаагаа Трамп онцолсон байна.
“Ирэх 3-4 долоо хоногийн дотор бид Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулж чадна гэж би бодож байна. АНУ болон БНХАУ-ын яриа хэлэлцээ дуусаагүй, хүндрэлтэй зарим асуудал байгаа хэдий ч эцсийн бүлэгт бид тохиролцоонд хүрнэ хэмээн би бодож байна. Бид бүх улстай ийм хэлэлцээр байгуулна” гэж Трамп хэлжээ. Америкийн хэрэглэгч олонтой зах зээл байгаа болохоор АНУ-ын гадаад худалдааны түншүүд ямар ч нөхцөлд Вашингтонд ашигтай хэлэлцээр байгуулахад хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэр илэрхийлсэн байна. “Хятадын эрх баригчид гаалийн татварын асуудлаар АНУ-ын засаг захиргаатай хэд хэдэн удаа холбогдоод байгаа тухай Трамп мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Мэдрэл өвгөн Энэ өвгөнөөс өөр цэцэн цэлмэг хүн олдоогүй юм бх даа