АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сангийн сайд Скотт Бессентэд БНХАУ-тай экспортын хэд хэдэн хязгаарлалтыг цуцлах талаар авч хэлэлцэхийг үүрэг болгожээ.
The Wall Street Journal сонины эх сурвалжийн мэдээллээр, Хятад улс руу экспортлох онгоцны хөдөлгүүр болон сэлбэг хэрэгсэл, бичил чипийн программ хангамж мөн хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг этан хийн экспортын хязгаарлалтыг цуцлах боломжийг ярилцах чиглэл өгсөн байна. Эдгээр материалын экспортод хязгаарлалт тавьсан талаар өмнө нь албан ёсоор мэдээлж байгаагүй гэж тус сонин тодруулсан байна.
АНУ, БНХАУ-ын яриа хэлэлцээ ирэх долоо хоногт Лондон хотноо болох юм.
Сэтгэгдэл ( 0 )