Хятадын чипийн эсрэг АНУ-ын хориг нь ноцтой хохирол учруулж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

Хятадын чипийн эсрэг АНУ-ын хориг нь энэ салбарт тогтсон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд БНХАУ өөрийн компаниудын эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна гэж Хятадын Худалдааны яамнаас нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

“АНУ-ын Худалдааны яам Америкийн экспортын хоригийг зөрчсөн гэх шалтгаар Хятадын тооцоолон бодох чипүүд, түүний дотор Huawei Ascend чипүүдийг дэлхийд ашиглахыг хориглохыг оролдсон удирдамж саяхан нийтэлсэн. Хятадыг тогтоон барих, дарамт үзүүлэх үүднээс АНУ экспортын хяналтыг урвуулан ашиглаж байгаа нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнүүдийг зөрчиж, Хятадын үйлдвэрүүдийн хууль ёсны эрх болон ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна хэмээн Хятадын тал үзэж байна” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

“Алдаатай үйлдлүүдээ нэн даруй залруулж, олон улсын худалдааны дүрмийг мөрдөж, технологи хөгжүүлэх бусад улсын эрхийг хүндэтгэхийг Хятадын тал АНУ-д уриалж байна” гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu