Трамп Nvidia-д Хятадад чип нийлүүлэх ногоон гэрэл асаав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ Nvidia компанид Хятадын итгэмжлэгдсэн компаниудад бичил схем нийлүүлэх зөвшөөрөл олгохоор болсон тухай Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ.

Тэрбээр “Nvidia компанид Хятадын итгэмжлэгдсэн компаниуд болон бусад улсад H200 чипийг нийлүүлэхийг зөвшөөрнө гэж Хятадын дарга Ши-д мэдээлсэн. Ингэхдээ АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангасан байх гэсэн болзол тавьсан” гэжээ. Мөн ижил шийдвэр AMD, Intel болон Америкийн бусад компаниудад үйлчилнэ гэж Трамп мэдэгдсэн байна.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын эрх баригчид ByteDance компанид мэдээлэл боловсруулах шинэ төвүүддээ NVIDIA компанийн чипийг ашиглахыг хориглосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top