
Amazon корпорацын Amazon Web Services (AWS) үүлэн үйлчилгээ OpenAI компанитай 38 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Энэ хүрээнд Amazon Web Services үйлчилгээ Nvidia чипт нэвтрэх эрх олгох юм. Долоон жилийн хугацаагаар байгуулсан гэрээгээр OpenAI компани AWS үүлэн үйлчилгээний тооцоолон бодох хүчин чадалд нэвтрэх эрхтэй болж байгаа бөгөөд ингэснээр ChatGPT чатботыг улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ. Amazon Web Services нь олон зуун мянган дэвшилтэт Nvidia график процессороос бүрддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )