БНСУ-д анх удаа хиймэл оюун ухааны цэргийн бааз нээгджээ

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

БНСУ-ын батлан хамгаалах яам тус улсын анхны хиймэл оюун ухааны цэргийн баазыг нээсэн тухай мэдээлжээ. Тус полигон нь биет хиймэл оюун ухааны технологийг батлан хамгаалахын салбарт нэвтрүүлэх зорилготой.

Цэргийн баазыг Өмнөд Солонгосын цахиурын хөндий гэгддэг Пангё хотын “Techno Valley” аж үйлдвэрийн цогцолборт нээжээ. Тус баазад биет хиймэл оюун ухааны сургалтад зориулсан мэдээллийг цуглуулж, хадгалах бөгөөд эдгээрийг хожим нь хүн дүрст болон олон хөлт роботуудыг сургах, бэлтгэхэд ашиглах аж. Роботуудыг аюултай бүс рүү ачаа тээвэрлэх, тэсрэх бодис болон минаг аюулгүй болгох, цацраг, хими болон биологийн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд дайчлахад ашиглана. Ингэснээр шуурхай ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, армийн бие бүрэлдэхүүний эрсдэлийг бууруулах зорилготой гэж БНСУ-ын батлан хамгаалах яам онцолсон байна.

Ирээдүйд таван ийм төрлийн бааз нээхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top