Пентагон хиймэл оюуны талаар “Anthropic”-ийн үүсгэн байгуулагчтай ярилцжээ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

АНУ-ын худалдааны сайд Ховард Латник, Пентагоны дэд тэргүүн Эмил Майкл нар “Anthropic” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Томас Браунтай хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлүүдийн талаар ярилцжээ.

Блүмберг агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, онлайн хэлбээр болсон уулзалтаар хиймэл оюунаас гарах аюулгүй байдлын эрсдэлүүдийн талаар хэлэлцсэн байна.

Блүмберг агентлагийн онцолсноор, “Anthropic” компанийн тэргүүн Дарио Амодеи хиймэл оюун ухааны дэвшилтэт загваруудын хөгжүүлэлтийг удаашруулахыг уриалсан нийтлэлийг энэ сарын 12-нд гаргасны дараа тус компани, АНУ-ын засаг захиргааны харилцаа улам хурцдаад байгаа билээ. Хиймэл оюун боловсруулдаг компаниуд дэвшилтэт технологи хөгжүүлэлтийнхээ хурдыг удаашруулснаар хиймэл ухааны хөгжил аюултай түвшинд хүрэх, ноцтой алдаа гаргахаас өмнө 1-2 жилийн хугацаа хожих боломжтой гэж Амодеи үзэж байна. Түүний санаатай “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Илон Маск, “OpenAI” компанийн захирал Сэм Альтман санал нэг байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтний оршихуйд заналхийлж болзошгүй гэсэн санааг үгүйсгэж байгаа юм.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top