Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ

41 минутын өмнө

Ховд голын сав газар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бүсээс эртний хүмүүсийн оршуулгын зан үйлийг илтгэх чулуун хайрцагтай булш илэрчээ.

Төслийн нөлөөллийн 28 мянган га талбайд хийсэн археологийн хайгуулаар нийт 608 дурсгал бүртгэгдсэнээс 585-д нь авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай аж. Одоогоор эхний ээлжийн 200 гаруй дурсгалд малтлага хийж дууссан бөгөөд зургаан судалгааны байгууллага хамтран ажиллаж байна.

Соёлын биет өвийг авран хамгаалах судалгаа 2027 оныг дуустал үргэлжлэхээр төлөвлөжээ. Мөн олдворуудад тулгуурлан төрөлжсөн музей байгуулах санаачилгыг холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top