АТГ, Улсын ерөнхий прокурын газрын удирдлагуудыг ЧӨЛӨӨЛӨХ асуудал яригдаж эхэллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорт хугацаатай үүрэг өглөө.

Учир нь олон нийтэд зарлагдсан авлигын гэмт хэргүүдийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа ба дээрх хэргүүдийн шалгалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн гэмт хэргийн материалууд шалгалтын явцад алга болсон гэдэг шалтгаанаар хариуцлага тооцож, Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурын зарим албан тушаалтныг чөлөөлөх тухай асуудал яригдаж байна.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооо (59.153.112.133)  56 секундын өмнө

Тухайн байгууллагуудын дарга болон орлогч нарыг нь хуйгаар нь солих хэрэгтэй бөгөөд мөн улс төрийн хамаарлыг нь шалгаж тогтоох нь чухал шүү,Дашдаваа гэхэд л Содбаатартай хамт Онгоц хөлөглөөд хор хутгаад явдаг гэх ...

0  |  0
Ж.Түвшинжаргал (66.181.161.123)  8 минутын өмнө

ажилаа хийж чадахгүй өөрсдөө хууль дүрэм журамаа мэдэхгүй ард түмэн тэнэг биш шүү одоо зүгээ р л зайлаад өг

0  |  0
Зочин (103.9.90.101)  30 минутын өмнө

Улсын ерөнхий прокурорыг ажлаа маш сайн хийж байгаа, хийж ч байгаа гэдэг нь нийтэд илэрхий тодорхой харагдаж байна. Шүүхэд хэзээ ингэж их авлигын хэргийг шийдүүлээд байдаг байсын, прокурор маш сайн хэргийг шүүхэд хүргүүлж байгаа шүү...\n

0  |  0
Tulgat (103.9.90.101)  30 минутын өмнө

Huuliin baiguullagiin udirdlaguud yahwee ajlaa hiij baigaa ulsuud. Uls turchiin gemt heregtnuudteigee temtseechee\n

1  |  2
Болдбаатар (103.9.90.101)  30 минутын өмнө

Хууль, эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нь 2000 оноос хойш УИХ-ын гишүүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гишүүний бүрэн эрхийг УИХ-аар оруулж 4 гишүүний эгүүлэн татсан цор ганц прокурор. Гэмт бүлэглэлтэй тэмцэж чаддаг гэж бодож байна.

1  |  1
Top