Рубио: Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзах боломжийг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
19 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаа бөгөөд Вашингтон уулзалтыг зохион байгуулах боломжуудыг нухацтай судалж байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч хэн нэгэнтэй уулзах, яриа хэлэлцээ хийхийг буулт хийх гэж хэзээ ч үзэж байгаагүй. БНАСАУ-тай асуудал бий гэж Ерөнхийлөгч үзвэл үүнийг шийдэх цорын ганц арга зам нь хамтарч ажиллах явдал юм. Уулзалт боломжгүй ч байж болно. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзаж, ярилцахыг хүсэж байна гэж Рубио онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top