АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн туслахуудаараа дамжуулан Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ намар уулзаж магадгүй тухай “Уолл Стрийт Жорнал” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард Хятадын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэрээ Умард Солонгоын удирдагчтай хийх боломжийн талаар судалж байгаа аж.
Доналд Трампын тухайд Умардтай хийх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинэ шатанд гарах, Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгахыг оролдох боломж гэж харж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 2025 онд Азид хийх айлчлалынхаа үеэр Умардын удирдагчтай уулзах боломж байсан бөгөөд Умардын талаас ч зөвшөөрчээ. Гэвч талууд тээвэр, логистикийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадаагүй тул хойшилилсон аж.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтад оролцох цэрэг болон зэвсэглэлийг үлэмж хэмжээгээр бууруулах чиглэл өгсөн. Цаашид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхийн тулд шаардлагагүй, зарлага ихтэй цэргийн сургуулилтийн тоог цөөлөх ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )