Трамп, Ким нар хоёр Солонгосын хил дээр уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

БНСУ-д айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр /2019.06.30/ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай Солонгосын хойгийг хувааж буй цэргийн хилийн бүсэд уулзалт хийлээ.

Трамп Өмнөд Солонгосын талаас хилийн зурваст тулж ирэхэд, Ким Жон Ун урдаас нь гарч ирэн, талууд гар барилцсаны дараа Трамп Хойд Солонгосын хилийг даван, Ким Жон Унтай хамт гэрэл зургаа авхуулав. Үүний дараа Трамп, Ким Жон Ун нар Өмнөд Солонгосын талд гарахад тэднийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин угтав.

Доналд Трамп БНАСАУ-ын газар нутагт Өмнөд Солонгосын зүгээс цэргийн хилийн бүсээд дамжин хөл тавьсан анхны АНУ-ын төрийн тэргүүн болов.

Ким Жон Ун энэхүү уулзалтыг өмнөөс ярьж төлөвлөөгүй учир, түүний хувьд гэнэтийн бэлэг байлаа гээд Доналд Трамптай сайн харилцаатай учир энэхүү уулзалтыг хийж байна гэжээ.

Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хооронд ажлын түвшний яриа хэлэлцээг ойрын 2-3 долоо хоногийн дотор сэргээхээр тохиролцоонд хүрчээ.

АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ ирээдүйд цуцална гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд гэхдээ одоогийн байдлаар хадгалагдах болно гэв. “Би энэ хориг арга хэмжээг цуцална гэдэгт найдаж байна. Энэ улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан нь надад таалагдахгүй байна. Би найдаж байна, гэхдээ хориг арга хэмжээ хүчин төгөлдөр үлдэнэ”, гэж Трамп Ким Жон Унтай уулзсаны дараа сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр ярив.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хой Солонгосын удирдагч Ким Жон Уныг АНУ-д тааламжтай цагтаа айлчлахыг урьсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Viva(122.201.31.78) 2019 оны 06 сарын 30

Arduud ni yas aris, erunhiilugch yazartlaa targalsan hoiduud ch hetsuu yum a

0  |  0
Top