Өмнөд Солонгос Пёньяны талаар баримталж буй дайсагнасан бодлогоосоо татгалзвал БНАСАУ хоёр талын харилцаагаа сайжруулах боломжуудын талаар хэлэлцэхэд бэлэн гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны ухуулаг, сурталчилгааны хэлтсийн орлогч дарга, Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээллээр, Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Иний Солонгосын дайныг төгсгөх тухай тунхаглалд гарын үсэг зурах санаачилгыг “сонирхолтой, сайхан санаа” гэж тодорхойлсон байна.
БНСУ-ын төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы үеэр 1953 онд эвлэрлээр төгссөн Солонгосын дайныг төгсгөх тухай тунхаглалд яаралтай байгуулахыг уриалсан билээ. Талууд өнөөг хүртэл албан ёсоор зэвсэгт мөргөлдөөний байдалтай хэвээр байгаа юм.
Мүн Жэ Ин олон улсын хамтын нийгэмлэгт хандан Солонгосын хойгт дайн дууссан тухай тунхаглал байгуулахад хүчээ дайчлахыг уриалсан юм. Ингэхдээ БНСУ-ын Ерөнхийлөгч хоёр Солонгос, АНУ, БНХАУ эсвэл хоёр Солонгос, АНУ уулзалт зохион байгуулж, Солонгосын хойгт албан ёсоор дайн дууссан тухай зарлахыг санал болгосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )