БНАСАУ-ын цэргүүд сард 20 гаруй удаа хил зөрчжээ

Я.Болор | Zindaa.mn
11 минутын өмнө

БНСУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын хорооны мэдээллээр, БНАСАУ-ын цэргүүд нэг сарын хугацаанд хилийн шугамыг 20 гаруй удаа зөрчжээ.

Харин 2025 онд нийт 17 ийм тохиолдол бүртгэгдэж байжээ. Сөүл үүнийг хилийн шугамыг зориудаар зөрчсөн хэрэгт тооцдоггүй байна.

2024 оноос хойш Солонгосын ардын арми хилээ чангатгах зорилгоор хаалт, мина байрлуулах, хилийн бүсэд эргүүл хийх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.

“Энэ жил ажиллагааг өргөжүүлсэн бөгөөд хилийн шугам зөрчсөн хэргүүд бүртгэгдэж байгаа. Умард Солонгосын арми ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагааны улмаас хилийн шугамыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэж БНСУ-ын тал мэдэгджээ.  

Өнгөрсөн наймдугаар сарын дунд үед хойгийн зүүн хэсэгт анх хилийн шугам давсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөрчил тэр хэсэгт ихэнхдээ бүртгэгдэж байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний дүрмийн дагуу хилийн цэргийн шугамыг зөрчсөн байж болзошгүй тохиолдолд эхлээд чанга яригчаар анхааруулга өгч, дараа нь сэрэмжлүүлэг болгон гал нээдэг аж. Сүүлийн нэг сард бүртгэгдсэн тохиолдол бүрд ийм арга хэмжээ авчээ.

Ёнхап агентлагийн мэдээллээр, БНСУ-ын Зэвсэгт хүчин эвлэрлийн нөхцөлийн хэрэгжилтийг хянадаг НҮБ-ын командлалд энэ асуудлаар хандсан байна. НҮБ-ын командлалын зүгээс цэрэггүй бүс дэх үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд БНСУ-ын талтай уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

2023 оны сүүлээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНСУ-ыг дайсагнасан улс хэмээн зарласны дараа хилийн бүсийг бэхжүүлэх ажил өрнөж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top