Даваа гарагт /2022.12.26/ БНСУ-ын агаарын хилээр орж ирсэн БНАСАУ-ын таван дроны нэг нь Сөүл дэх БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын байрны зургийн авсан байж болзошгүй гэж “KBS” суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.
Сөүл хотын хойд хэсэгт хүрсэн дрон БНСУ-ын төрийн тэргүүний ажлын оффис байрладаг Йонсан дүүрэгт хүрсэн байх магадлалтай гэж үзэж байна. Үлдсэн дөрвөн дрон Канхвадо арал орчим нисэж байгаад радараас алга болжээ.
Энэ сарын 26-нд Хойд Солонгосын дронууд 2017 оноос хойш анх удаа БНСУ-ын агаарын хилийг зөрчин орж ирсэн.
Үүний хариуд БНСУ-ын тал сөнөөгч онгоцнуудаа хөөргөж, долоон цагийн турш ойролцоогоор 100 орчим удаа гал нээсэн ч дронуудыг устгаж чадаагүй. Түүнчлэн, дронуудын тусламжтай Хойд Солонгосын гол гол цэргийн объектуудын зургийг авсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
jinhene puujintai UAV drone orj ireh um bol Omnodiinhon suga tsarailaad bombogduulehnee. yana daa kk
onigoo shuu omnod solongosuud aa