(25).jpg)
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Вашингтонд хандан БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ сулруулахыг уриалжээ. Ингэснээр тэрбээр Умард зэвсэглэлийн хөтөлбөрөө царцаана гэж найдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг хэлэлцээний ширээний ард суулгаж чадах цорын ганц удирдагч гэж Ли Жэ Мён мөн үзэж байна. “Тэртээ тэргүй үр нөлөөгүй байгаа хориг арга хэмжээг цуцалж, оронд нь цөмийн нэмэлт зэвсэг болон тив алгасах пуужин бүтээхийг зогсоох нь асар их ач холбогдолтой гэж би итгэж байна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.
Зэвсэглэлийн хөтөлбөрийг царцаасны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч буулт хийх замаар итгэлцлийг бий болгож, улмаар БНАСАУ-ыг цөмийн зэвсэглэлээ бууруулахыг ятгахаар төлөвлөж байна. Эцсийн зорилго нь Пёньянд цөмийн зэвсэггүй оршиход хангалттай аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх явдал юм гэж Ли Жэ Мён онцолжээ.
Тэрбээр өнөөдөр /2026.09.22/ НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган дээр үг хэлнэ. БНСУ-ын тэргүүн НҮБ-ыг шинэчлэх, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд БНСУ-ын оруулах хувь нэмрийн талаар санал дэвшүүлж, Солонгосын хойгт энх тайванаар зэрэгцэн орших алсын хараагаа илэрхийлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Цагаан ордны тэргүүн Доналд Трамп АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын үр дүнтэй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд цар хүрээг нь хумих шийдвэр гаргасан. Улмаар хамтарсан сургуулилтын хугацааг хоёр дахин багасгасан юм. Тэрбээр мөн Ким Жон Унтай сайн харилцаатай болохоо мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )