Хойд Солонгосоос хөөргөсөн хог бүхий агаарын бөмбөлөг Сөүл дэх БНСУ-ын засгийн газрын ордны дэргэд унажээ.
Бөмбөлгийг ордны гол хаалганы урд байрладаг машины зогсоолд олсон байна. Бөмбөлөгт ахуйн хог, тэр дундаа Пёньян дахь хаяг бүхий хуванцрын хэлтэрхий байжээ. Бөмбөлөг унасан газарт гал сөнөөгч, цагдаа, цэргийнхэн ирж, хортой бодис байгаа эсэхийг шалгаж, хогийг цэвэрлэсэн байна. Хоёр хоногийн өмнө Хойд Солонгос хогоор дүүргэсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөдийн зүг хөөргөсөн билээ. Тавдугаар сараас хойш Хойд Солонгосын зүгээс хогтой олон мянган бөмбөлөг хөөргөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өдөөн хатгалга нь хэрээс хэтэрч байх шиг