СӨҮЛ | Пёньян цөмийн зэвсэг хэрэглэвэл Умардын дэглэмд төгсгөл ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэвэл дэглэмд нь төгсгөл ирнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл мэдэгджээ.

Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхийг завдсан тохиолдолд БНСУ-ын арми холбоотон АНУ-тай хамтран шийдвэртэй хариу барина. Тэр өдөр Умард Солонгосын дэглэмд төгсгөл ирнэ. Умардын дэглэм цөмийн зэвсэг өөрийг нь хамгаалж байна гэсэн төөрөгдлөөсөө салах хэрэгтэй. Вашингтоны тунхаг батлагдсанаар БНСУ, АНУ-ын холбоо цөмийн зэвсэг дээр суурилсан эвсэл болсон гэж Юн Сог Ёл мэдэгдээд БНСУ, АНУ, Японы гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллана хэмээн онцолжээ.

Аравдугаар сарын 1-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа БНСУ-ын стратегийн командлал Өмнөдийг БНАСАУ-ын цөмийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийн аюулаас хамгаалах гол нэгж болно. Тус командлал нь “Хёнму” баллистик пуужин, “F-35” сөнөөгч онгоц, баллистик пуужин бүхий шумбагч онгоц зэрэг зэвсэгтэй байх ба АНУ-ын Зэвсэгт хүчний цөмийн зэвсэг хариуцдаг стратегийн командлалтай нягт хамтран ажиллана гэж БНСУ-ын тэргүүн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таг(176.77.156.104) 16 цагийн өмнө

Өмнөд солонгосын сагсуурал сайн юманд хүргэхгүй америкчууд ямар ч зэвсэггүй иракт арван жил байлдаад ялаагүй. Япон бөмбөг хаяасан шиг зүгээр л хаяана гэвэл том эндүүрэл америкт яс юман дээр холхон явдаг пуужин ч байхгүй. Харин өмнөд солонгос сүйрнэ\n

1  |  1
Зочин(66.181.190.222) 23 цагийн өмнө

Ким чин ун -аас сэоул айхгүй бол байлдалдаа чадахгүй байж амаараа битгий унгаж бай

1  |  0
Зочин(202.126.93.109) 16 цагийн өмнө

Өмнөдийн дэглэм бас төгсөнө шүү дээ

4  |  2
Бат(66.181.176.147) 16 цагийн өмнө

Өмнөд солонгосын сагсуурал сайн юманд хүргэхгүй америкчууд ямар ч зэвсэггүй иракт арван жил байлдаад ялаагүй. Япон бөмбөг хаяасан шиг зүгээр л хаяана гэвэл том эндүүрэл америкт яс юман дээр холхон явдаг пуужин ч байхгүй. Харин өмнөд солонгос сүйрнэ

7  |  1
Баянаа(66.181.176.116) 16 цагийн өмнө

Хойд. Солонгос бол үнэхээр эх орончид. Тэд хэн нэгэнд хувь заяагаа даатгадаггүй. Өөрийнхөө ухаан, хүчинд найддаг. \nХарин бид хэн билээ?! Солонгосыг хараахаасаа өмнө сайтар бодох л хэрэгтэй!

10  |  1
Тайван(59.153.113.237) 2024 оны 10 сарын 06

Энэ тэгшлэ гэж бичиж байгаа хүмүүс буу бариад харуулд гарч үзсэн хүмүүс үү? Муу эр дайн хөөрнө гэж... Компьютер тоглоом мэт ойлголтоосоо салах хэрэгтэй!

4  |  0
Bbbb(139.5.216.146) 16 цагийн өмнө

Коммунистуудыг газартай тэгшлээд энэ дэлхий дээр байхгүй болгох хэрэгтэй

5  |  4
Үл үзэгдэгч (39.7.230.252) 16 цагийн өмнө

Хойд солонгос гэх мэт улсыг эртхэн газрын хөрснөөс тэгшилсэн дээр шүү

8  |  6
Тэнгэрийн ташуур(66.181.179.15) 16 цагийн өмнө

Амeрикыг газарын хөрстэй тэгшлээд үнсэн товрог болгох хэрэгтэй муусайн лаларуудыг

Ганаа(202.126.90.243) 2024 оны 10 сарын 03

ХАА ХАА ХАА

2  |  0
1(202.9.40.52) 2024 оны 10 сарын 03

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  1
Top